ЕФЕС 6:11-16
ЕФЕС 6:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн зэвсгийг ав. Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд, амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай
ЕФЕС 6:11-16 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч зэвсгийг агс. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч зэвсгийг ав. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж зогс. Амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс. Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай