ЕФЕС 6:1-4
ЕФЕС 6:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхээ дага. Учир нь энэ бол зөв юм. “Эцэг эхээ хүндэл”. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ. Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.
ЕФЕС 6:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зөв юм. “Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ. Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл.