ЕФЕС 5:6-17

ЕФЕС 5:6-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм. Иймд тэдний хамсаатан бүү бай. Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна. Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол. Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг. Тиймээс та нар мэргэн бусчууд шиг биш, мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Өдөр хоног цөвүүн тул цагийг үнэл. Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.

Хуваалцах
ЕФЕС 5 унших

ЕФЕС 5:6-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм. Иймд тэдний хамсаатан байж болохгүй. Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв. Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна. Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц. Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. Харин бүх зүйлс гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг. Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж. Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.

Хуваалцах
ЕФЕС 5 унших