ЕФЕС 5:28-33
ЕФЕС 5:28-33 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махан биеийг үзэн ядаж байгаагүй. Харин тэжээж, хамгаалдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. Яагаад гэвэл бид Түүний биеийн эрхтнүүд юм. “Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бие болно”. Энэ нууц бол агуу билээ. Гэвч би Христ болон чуулганы тухай хэлж байна. Та нарын нэг бүр чинь өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.
ЕФЕС 5:28-33 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махбодыг үзэн яддаггүй, харин ч тэжээж, халамжилдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. Учир нь бид Түүний биеийн эрхтнүүд юм. “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно.” Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна. Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.