ЕФЕС 4:7-14

ЕФЕС 4:7-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв. Тиймээс “Өндөрт дээш гарахдаа, Тэрээр олзлолыг олзолж хүмүүст бэлгүүд өгсөн” гэж хэлдэг. “Тэр дээш гарсан” гэдэг нь Тэр бас газрын доод хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ? Доош буусан Тэр нь бүх юмсыг дүүргэхийн тулд бүх тэнгэрийн дээр гарсан Тэр Өөрөө юм. Тэр, заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайнмэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон нь ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүгд итгэхүй ба Бурханы Хүүг мэдэхүй дор нэгдэх хүртэлээ, төлөвшсөн хүн болтлоо, Христийн дүүрэл чанарын хэмжээнд хүртэлээ ингэх ажээ. Бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдалгүй

Хуваалцах
ЕФЕС 4 унших

ЕФЕС 4:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв. Тиймээс “Өндөрт дээш гарахдаа, Тэр олон хоригдол олзлов. Тэр хүмүүст бэлгүүд өгсөн” гэж хэлдэг. “Тэр дээш гарсан” гэдэг нь Тэр бас газрын доод хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ? Доош буусан Тэр нь бүх юмсыг дүүргэхийн тулд бүх тэнгэрүүдийн дээр дээш гарсан Тэр Өөрөө мөн юм. Тэр заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээг тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгожээ. Эдгээр нь ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ. Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдалгүй

Хуваалцах
ЕФЕС 4 унших