ЕФЕС 4:15-16
ЕФЕС 4:15-16 Ариун Библи, 2004 (АБ2004)
харин хайр дотор үнэнийг ярин, тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрийн хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог.
ЕФЕС 4:15-16 Ариун Библи 2013 (АБ2013)
үнэнийг барьж, ингэхдээ харин хайранд, тэргүүн болох Түүн өөд, Христ өөд бүх талаар өсцгөөе. Хэсэг нэгбүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог.