ЕФЕС 3:12-21

ЕФЕС 3:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бид Христэд итгэх итгэлээрээ дамжуулж Түүнд зоримог байдал ба бат итгэлтэйгээр очиж болно. Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх миний зовлон шаналлаас болж бүү зүрх алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ. Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж, тэнгэр болон газар дахь бүхэл гэр бүлийг нэрлэдэг Түүнд залбирч байна. Тэр Өөрийн алдрын баялгийн дагуу Өөрийн Сүнсээр дамжуулан хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай. Ингэж итгэлээр Христ та нарын зүрхэнд нутаглаж, та нар хайр дотор үндэслэж суурилаад, бүх ариун хүмүүсийн хамт тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрэнд хүртэл бялхсан байх болтугай. Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтугай. Амен.

Хуваалцах
ЕФЕС 3 унших

ЕФЕС 3:12-21 Ариун Библи 2013 (АБ2013)

Христ дэх итгэлээрээ бид Бурханд зоригтой бөгөөд баттайгаар очдог. Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх зовлон шаналлаас минь болж зүрх бүү алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ. Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж, тэнгэр болон газар дахь бүхэл овог отгийг нэрлэдэг Түүнд залбирч байна. Тэрээр Өөрийн алдрын баялгийн дагуу, Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай. Ингэж итгэлээр Христ зүрхэнд тань нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад, тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай. Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд алдар нь чуулган дотор, бүх үеийнхэнд Христ Есүс дотор үеийн үед байх болтугай. Амен.

Хуваалцах
ЕФЕС 3 унших