ЕФЕС 1:17-23

ЕФЕС 1:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Түүнийг дүүрнээр мэдүүлж, [Та нарын] зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай! Ийнхүү та нар дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг, мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай! Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрт Өөрийн баруун гарт залж, бүх засаг захиргаа, эрх мэдэл, хүч, ноёрхол төдийгүй зөвхөн энэ үед ч биш мөн ирээдүйд нэрлэгдэх аливаа нэрээс ч эрхэм болгожээ. Бурхан бүх юмсыг Түүнд захируулахаар хөл дор нь тавьж, Түүнийг чуулганы төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ. Чуулган нь Түүний бие буюу бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэн байдал нь мөн.

Хуваалцах
ЕФЕС 1 унших

ЕФЕС 1:17-23 Ариун Библи 2013 (АБ2013)

Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж зүрхний чинь мэлмийг гийгүүлээсэй! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай. Энэ нь Түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж, бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ. Бурхан бүх юмсыг Түүний хөл дор захируулж, Түүнийг чуулганд бүх юмсын дээрх Тэргүүн болгож өгөв. Чуулган нь Түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэл болой.

Хуваалцах
ЕФЕС 1 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна