ЕФЕС 1:1-23

ЕФЕС 1:1-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би [Ефест байгаа] болон Христ Есүс доторх итгэмжит, ариун хүмүүст илгээв. Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн. Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон, хайраараа Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ. Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой. Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг. Тэр бидэнд бүх мэргэн ухаан болон гүнзгий мэдлэг дотор тэрхүү нигүүлслээ бялхаажээ. Тэр Түүний дотор зорилго тавьж, Өөрийнхөө сайн тааллын дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв. Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ. Бүх юмсыг хүслийнхээ зөвлөгөөгөөр үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Түүний дотор өв залгамжлагчид болсон юм. Ингэснээр Христэд анхлан найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм. Түүний дотор та нар ч бас үнэний үгийг буюу та нарын авралын сайн мэдээг сонссоны дараа, мөн Түүнд итгээд, амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан байв. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд өгөгдсөн юм. Тиймээс би ч бас Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүмүүсийн төлөө гэсэн хайрыг чинь сонсоод, өөрийн залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархал өргөдгөө болихгүй. Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Түүнийг дүүрнээр мэдүүлж, [Та нарын] зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай! Ийнхүү та нар дуудлагын найдварыг хийгээд ариун хүмүүс дотор Түүний өв дэх алдрын баялгийг, мөн итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын хэмжээлшгүй сүр жавхланг мэдэх болтугай! Энэ хүч нь Түүний чадлын хүчний нөлөө билээ. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрт Өөрийн баруун гарт залж, бүх засаг захиргаа, эрх мэдэл, хүч, ноёрхол төдийгүй зөвхөн энэ үед ч биш мөн ирээдүйд нэрлэгдэх аливаа нэрээс ч эрхэм болгожээ. Бурхан бүх юмсыг Түүнд захируулахаар хөл дор нь тавьж, Түүнийг чуулганы төлөө бүх юмсын дээрх Тэргүүн болгожээ. Чуулган нь Түүний бие буюу бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэн байдал нь мөн.

Хуваалцах
ЕФЕС 1 унших

ЕФЕС 1:1-23 Ариун Библи 2013 (АБ2013)

Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паулаас [Ефест байгаа] ариун хүмүүст болон Христ Есүс дэх итгэмжитнүүдэд. Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай. Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн, Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гэм зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон юм. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ. Энэ нь хайрлагдсан Нэгэнийхээ дор бидэнд ивээж өгсөн Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой. Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусных нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бий. Тэр бидэнд бүх мэргэн ухаан ба бодрол ухаарлаар тэрхүү нигүүлсэлээ бялхаажээ. Тэр Түүний дотор зорилго тавьж, сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв. Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ. Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон. Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид Түүний алдрын магтаалын төлөө байх юм. Түүн дор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайнмэдээг сонссон бөгөөд Түүнд итгэсэн мөн амласан Ариун Сүнсээр тамгалагдсан. Тэр нь Бурханы эзэмшлийн золилт хүртэл бидний өвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд юм. Би ч Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариун хүний төлөө гэсэн хайрын чинь тухай сонссон тул залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархдагаа зогсоохгүй. Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж зүрхний чинь мэлмийг гийгүүлээсэй! Ингэснээр та нар Түүний дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Түүний өвийн алдрын баялгийг бас итгэдэг бидэнд хандсан Түүний хүч чадлын яндашгүй аугааг мэдэх болтугай. Энэ нь Түүний хүч чадлынх нь хүчний үйлдэл билээ. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залж, бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ. Бурхан бүх юмсыг Түүний хөл дор захируулж, Түүнийг чуулганд бүх юмсын дээрх Тэргүүн болгож өгөв. Чуулган нь Түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэл болой.

Хуваалцах
ЕФЕС 1 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна