НОМЛОГЧИЙН ҮГС 12:9-14
НОМЛОГЧИЙН ҮГС 12:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр бүгдийг туршиж, судалснаар олон сургаалт үгсийг цэгцэтгэв. Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр нь бичжээ. Мэргэдийн үгс нь болбоос зүү буюу хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчноор өгөгдсөн ажгуу. Энэ бүхнээс гадна хүү минь “Их ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их унших нь биенд халтай” гэдгийг санаж явтугай. Энэ бүхнийг сонордоод, дүгнэхэд Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно.
НОМЛОГЧИЙН ҮГС 12:9-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Номлогч мэргэн ухаантан байсан бөгөөд ард олныг мэдлэгт сургав. Тэр цэгнэж, судалснаар олон сургаалт үгсийг эмхлэн гаргав. Номлогч онч мэргэн үгсийг эрэлхийлэн байж, үнэний үгсийг зөвөөр буулгав. Мэргэдийн үгс болбоос хатгуурт шилбүүр, хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчиноор өгөгдсөн ажгуу. Энэ бүхнээс гадна хүү минь “Олон ном зохиоход төгсгөл үгүй ба үлэмж их сурах нь бие махбодод халтай” гэдгийг санаж явтугай. Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна. Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.