ДЭД ХУУЛЬ 7:1-6
ДЭД ХУУЛЬ 7:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй. Чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч хөвгүүнд нь бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. Тэрээр хүүг чинь Намайг дагахаас эргүүлж, тэд өөр бурхдад үйлчилж мэднэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно. Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа. Чи Бурхан ЭЗЭНдээ ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнээс чамайг Өөрийнхөө өмчийн ард түмэн болгон сонгосон билээ.
ДЭД ХУУЛЬ 7:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар уруу чамайг оруулж, олон үндэстнийг буюу хитчүүд, гиргашчууд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнө хөөн гаргахад, ЭЗЭН Бурхан чинь тэднийг чамд тушаах үед, чи тэднийг цохигтун. Тэгэхдээ тэднийг бүрмөсөн устгах ёстой. Чи тэдэнтэй ямар ч гэрээ байгуулж болохгүй. Тэдэнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй. Мөн чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. Тэрээр хүүг чинь өөр бурхдыг шүтүүлэхийн тулд Миний араас холдуулан эргүүлнэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно. Харин та нар тэдэнд ийнхүү ханд. Тэдний тахилын ширээг нурааж, тэдний босгосон чулуун баганыг эвдэлж, Ашерагийн модон шонг хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа. Та нар бол өөрсдийн Бурхан ЭЗЭНд ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдээс та нарыг Өөрийнхөө өмчлөлийн ард түмэн болгон сонгосон билээ.