ДЭД ХУУЛЬ 6:1-8

ДЭД ХУУЛЬ 6:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

Энэ бол Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, хууль, зарлиг бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм. Ингэснээр чи болон чиний хүү, ач хүү чинь насан туршдаа ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, миний та нарт тушаасан бүх зарлиг тушаалыг даган мөрдөх бөгөөд чи урт наслах юм. Израиль аа, сонс! Та нар түүнийг дагаж мөрдөхдөө болгоомжтой бай! Тэгвэл чи сайн сайхан явж, өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү, балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно. Израиль аа, сонс! ЭЗЭН бол бидний Бурхан, ЭЗЭН бол ганц. Чи өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүдний хооронд сахиус мэт байлга.

ДЭД ХУУЛЬ 6:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм. Ингэснээр чи болон чиний хүү, хүүгийн чинь хүү амьдралынхаа бүхий л өдрүүдэд ЭЗЭН Бурханаасаа эмээх бөгөөд миний та нарт тушаах бүх зарлиг, тушаалуудыг нь даган мөрд, тэгвэл чи урт наслах юм. Израиль аа, одоо сонс! Та нар үүнийг сахин мөрдөхдөө хичээнгүй бай! Тэгвэл чи сайн сайхан явж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү зөгийн балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно. Сонс, Израиль аа! ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд ганц ЭЗЭН. Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла. Өнөөдөр чамд миний тушааж буй энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүдээ үүгээр хурцлан, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай. Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга.