ДЭД ХУУЛЬ 5:12-15
ДЭД ХУУЛЬ 5:12-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор амралтын өдрийг ариунаар сахихын тулд түүнийг мөрдөгтүн. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Чи зарц, шивэгчнээ мөн өөрийнхөө адил амраа. Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.
ДЭД ХУУЛЬ 5:12-15 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор Амралтын өдрийг баримталж, үүнийг ариунаар сахь. Чи зургаан өдөр хөдөлмөрлөж бүх ажилаа хий. Харин долоо дахь өдөр нь Бурхан ЭЗЭНий чинь Амралт тул чи ямар ч ажил бүү хий. Чи мөн чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний үхэр, чиний илжиг, чиний бүх мал адгуус, танайд байгаа ирмэл хүн ямар ч ажил хийж болохгүй. Чиний зарц, шивэгчин чиний адил амрах юм. Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.