ДЭД ХУУЛЬ 32:9-14
ДЭД ХУУЛЬ 32:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв. ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан. Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан ба Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй. ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн. Үхрийн сүүний ээдэм, хонины сүү, хурганы өөх, Башан үүлдрийн хуц, ямаа шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн улаан дарсыг уулгасан.
ДЭД ХУУЛЬ 32:9-14 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭНий хувь нь Өөрийнх нь ард түмэн, Иаков бол Түүний сонгож авсан өв. ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд, араатан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж, Нүднийхээ цэцгий мэт хамгаалсан. Үүрээ сандаан дэгдээхэй дээрээ далавчаа дэлгэн дэвж, дэгдээхэйгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан. Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй. ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж, талбайн ургацыг идүүлж, хаднаас зөгийн бал, цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн. Үхрийн сүүний цөцгий, хонины сүү, хурганы өөх, Башаны хуц бас ямаа, шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн шүүс дарсыг уулгасан.