ДЭД ХУУЛЬ 3:1-11
ДЭД ХУУЛЬ 3:1-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Бид эргэж, Башаны замаар хүрч очиход Башаны хаан Ог бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв. ЭЗЭН надад хандаж “Түүнийг болон түүний бүх ард түмэн, газар нутгийг нь Би чиний гарт өгсөн тул түүнээс бүү ай. Чи Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил түүнд үйлд” гэв. Ингээд ЭЗЭН Бурхан маань Башаны хаан Огийг бүх ард түмэнтэй нь бидний гарт тушаасанд бид амьд хүн нэгийг ч үлдээлгүй тэднийг бут цохив. Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй. Тэр хотууд нь бүгд өндөр хэрэм, гулдан хаалга, хөндлүүдээр бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурин нэн олон байв. Бид Хешбоны хаан Сихонд үйлдсэн шигээ хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтрэн тэдгээр хотыг устгасан. Бид харин бүх мал адгуус мөн хотуудаас дээрэмдсэн зүйлсийг өөрсдөдөө олз болгон авсан билээ. Ингэж тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас бид Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг мөн (Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг) тэгш тал дахь бүх хот, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан. (Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмөр ор бөгөөд энгийн хүний тохойгоор есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа.)
ДЭД ХУУЛЬ 3:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бид эргэж Башан уруу хүрч очиход Башаны хаан Ог өөрийн бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв. ЭЗЭН надад хандаж “Түүнээс битгий ай. Би түүнийг бүх ард түмэн, газар нутагтай нь чиний гарт тушаасан. Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг яасан шигээ чи түүнд тийн үйлд” гэв. Ингээд ЭЗЭН Бурхан маань Башаны хаан Ог болон түүний бүх ард түмнийг бидний гарт тушаасанд бид тэднийг нэг ч амьд хүн үлдээлгүй бут цохив. Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй. Тэдгээр хотууд нь бүгд өндөр хэрэм, дааман хаалганууд, хаалтуудаар бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурингууд нэн олон байжээ. Бид Хешбоны хаан Сихонд үйлдсэн шигээ хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтрэн, тэдгээр хотыг устгасан. Бид харин бүх мал адгуус болон хотуудаас дээрэмдсэн зүйлсийг өөрсдөдөө олз болгон авлаа. Ингэж бид тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг болон (Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг) тэгш тал дахь бүх хотууд, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан. (Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмрөн ор бөгөөд энгийн хүний тохойгоор бол есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа)