ДЭД ХУУЛЬ 21:6-8
ДЭД ХУУЛЬ 21:6-8 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мөнөөх алагдсан хүнд хамгийн ойрхон байгаа хотын ахмадууд бүгдээрээ тэр хөндийд хүзүүгээ хуга мушгиулсан охин бяруун дээр гараа угааж, “Бид өөрсдийн гараар энэ цусыг урсгаагүй, өөрсдийн нүдээр түүнийг хараа ч үгүй. Өө, ЭЗЭН! Та Өөрийн зольсон ард түмэн, Израилийг уучилж өршөө. Гэмгүй хүний цусыг урсгасан гэм бурууг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлбэл цус урсгасан тэр гэм уучлагдах болно.
ДЭД ХУУЛЬ 21:6-8 Ариун Библи 2013 (АБ2013)
Мөнөөх алагдсан хүнд хамгийн ойрхон байгаа хотын ахмадууд бүгд тэр хөндийд хүзүүгээ хуга мушгиулсан охин бярууны дээр гараа угааж, тунхаглан “Бид энэ цусыг гараараа урсгаагүй, үүнийг нүдээрээ хараагүй. Өө, ЭЗЭН! Та Өөрийн гаргаж авсан ард түмэн Израилийг уучилж өршөөн, гэмгүй цусны хэргийг Өөрийн ард түмэн Израилийн дунд бүү байлгаач” гэж хэлэх ёстой. Тэгвэл тэр цуснаас тэд уучлагдах болно.