ДЭД ХУУЛЬ 1:41-46

ДЭД ХУУЛЬ 1:41-46 Ариун Библи 2013 (АБ2013)

Та нар “Бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Бид Бурхан ЭЗЭНийхээ бидэнд тушаасан ёсоор явж, тулалдацгаая” гэж надад хариу хэлээд, бүх эрчүүд чинь дайтах зэвсгээ агсаж, уулархаг нутагт явж орохыг хялбар хэмээн санасан. ЭЗЭН надад “«Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт! Эс бөгөөс та нар дайсныхаа өмнө цохигдоно» гэж тэдэнд хэл” хэмээв. Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун загнан уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ. Тэр уулархаг нутагт амьдарч байсан аморичууд та нарын эсрэг хөдлөн та нарыг сүрэг зөгий мэт үлдэн хөөж, Сеир уулаас Хорма хүртэл бут цохисон. Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнө уйлцгаасан ч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй. Тэгээд та нар тэнд өнгөрүүлсэн өдрийн тоогоор Кадешт тийм олон хоног суусан билээ.

ДЭД ХУУЛЬ 1:41-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

Та нар “Бид ЭЗЭНий эсрэг нүгэл хийсэн. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий бидэнд тушаасан ёсоор явж, тулалдацгаая” гэж надад хариу хэлээд бүх эрчүүд чинь дайтах зэвсгээ агсаж, уулархаг нутаг өөд явж орохыг хялбар хэмээн санасан. ЭЗЭН надад “«Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт. Та нар дайсныхаа өмнө ялагдах вий» гэж тэдэнд хэл” хэмээсэн. Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун зан гарган уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ. Тэр уулархаг нутагт амьдарч байсан аморичууд та нарын эсрэг хөдлөн, та нарыг сүрэг зөгий мэт үлдэн хөөж, Сеир уулаас Хорма хүртэл бут цохисон билээ. Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнө уйлцгаасан боловч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй. Тэгээд та нар Кадешт олон хоног суусан. Тэр өдрүүдийн тоогоор тэнд суусан билээ.