ДАНИЕЛ 7:9-14

ДАНИЕЛ 7:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн Өөрийн суудалд залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Түүний толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Түүний сэнтий галын дөл шиг, дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв. Түүний өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав. Үй түмээрээ Түүнд үйлчилж, Үй түмээрээ Түүний өмнө зогсоцгоож байлаа. Шүүлт эхлэн, номууд дэлгэгдэв. Эврийн ярьж буй бардам үгсийн дуунаас болж би харсаар байлаа. Араатан алагдаж, түүний бие нь устгагдан, дүрэлзсэн галд хаягдах хүртэл би харсаар байлаа. Үлдсэн араатнуудын хувьд гэвэл тэдний эрх мэдэл булаагдсан боловч товлосон цаг иртэл тэдний амь хэлтрэв. Би шөнийн үзэгдлийг харсаар байсан бөгөөд, Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсийг хөлөглөн ирж, Тэрээр Эртний Нэгэнд очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм.

Хуваалцах
ДАНИЕЛ 7 унших

ДАНИЕЛ 7:9-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн суудалдаа залрав. Түүний хувцас цас шиг цагаан, Толгойн үс нь цэвэр ноос шиг байв. Сэнтий нь галын дөл шиг, Дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв. Өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав. Үй түмээрээ Түүнд үйлчилж, Үй түмээрээ өмнө нь зогсоцгоож байлаа. Шүүх эхлэн номууд дэлгэгдэв. Эврийн ярьж буй бардам үгсийн дуунаас болж би харсаар байлаа. Араатан алагдаж, бие нь устгагдан дүрэлзсэн галд хаягдах хүртэл би харсаар байлаа. Үлдсэн араатнуудын эрх мэдэл нь булаагдсан боловч цаг хугацаа иртэл тэдний амийг сунгав. Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн Тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, Бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.

Хуваалцах
ДАНИЕЛ 7 унших