ДАНИЕЛ 7:2-4
ДАНИЕЛ 7:2-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Даниел —Шөнө би үзэгдэл харж байхад, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байв. Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв. Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Түүний жигүүрүүд таслагдаж, тэрээр газраас хөөрөн босоод, хүн шиг хоёр хөл дээрээ зогсох хүртэл би харсаар байлаа. Түүнд хүний оюун ухаан өгөгдөв.
Хуваалцах
ДАНИЕЛ 7 уншихДАНИЕЛ 7:2-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Даниел —Шөнө би үзэгдэлдээ, үзэгтүн, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав. Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв. Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Намайг харсаар байтал жигүүр нь таслагдаж, тэрээр газраас өргөгдөн хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүний зүрх өгөгдөв.
Хуваалцах
ДАНИЕЛ 7 унших