ДАНИЕЛ 7:13-14
ДАНИЕЛ 7:13-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Би шөнийн үзэгдлийг харсаар байсан бөгөөд, Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн тэнгэрийн үүлсийг хөлөглөн ирж, Тэрээр Эртний Нэгэнд очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан ба хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Түүний ноёрхол үүрдийн ноёрхол бөгөөд өнгөрөн одохгүй. Түүний хаанчлал нь устахгүй хаанчлал юм.
ДАНИЕЛ 7:13-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Би шөнийн үзэгдлийг харсаар байв. Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн Тэнгэрийн үүлсээр ирж, Эртний Нэгэн дээр очоод, Түүнд бараалхав. Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж, Бүх ард түмэн, үндэстэн, Бүх хэлтэн Түүнд үйлчлэв. Ноёрхол нь үүрдийн ноёрхол Эс өнгөрөн одно. Хаанчлал нь эс устах хаанчлал юм.