КОЛОССАЙ 3:12-24

КОЛОССАЙ 3:12-24 Ариун Библи 2013 (АБ2013)

Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдагсдын хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс төгөлдрийн хэлхээ холбоос юм. Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн. Эхнэрүүд ээ, Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх. Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Энэ нь Эзэнд таалагдана. Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул. Боолууд аа, махан бодынхоо эзэнд бүх талаар дуулгавартай бай. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин зүрхнээсээ үйлчил. Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм.

КОЛОССАЙ 3:12-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийнхээ хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу байдал, дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм. Христийн амар тайван та нарын зүрх сэтгэлийг захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. Бурханд хандаж зүрхэндээ баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд хийгээд бүх мэргэн ухаанаар та нар бие биедээ заан, бие биеэ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөн, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн. Эхнэрүүд ээ, Эзэний таалалд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуу ханд. Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Ингэх нь Эзэнд таалагдана. Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул. Боолууд аа, махан биеийнхээ эзнийг бүх талаар дагагтун. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин сэтгэлээсээ үйлчил. Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийгтүн. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэддэг. Чи Эзэн Христэд үйлчилж байгаа юм.

КОЛОССАЙ 3:12-24 Ариун Библи 2013 (АБ2013)

Тиймээс Бурханаар сонгогдсон, ариун хийгээд хайрлагдагсдын хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу дөлгөөн зан, тэвчээрийг өмс. Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биенээ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил. Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс төгөлдрийн хэлхээ холбоос юм. Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан юм. Талархагтун. Зүрхэндээ Бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дууллууд, бүхий л мэргэн ухаанаар та нар бие биендээ заан, бие биенээ сэнхрүүлэн Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн. Эхнэрүүд ээ, Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдагтун. Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх. Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Энэ нь Эзэнд таалагдана. Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул. Боолууд аа, махан бодынхоо эзэнд бүх талаар дуулгавартай бай. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин зүрхнээсээ үйлчил. Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний төлөө чин зүрхнээсээ хийгтүн. Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авахаа мэддэг. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм.

КОЛОССАЙ 3:12-24

КОЛОССАЙ 3:12-24 АБ2004КОЛОССАЙ 3:12-24 АБ2004КОЛОССАЙ 3:12-24 АБ2004КОЛОССАЙ 3:12-24 АБ2004КОЛОССАЙ 3:12-24 АБ2004КОЛОССАЙ 3:12-24 АБ2004КОЛОССАЙ 3:12-24 АБ2004КОЛОССАЙ 3:12-24 АБ2004