КОЛОССАЙ 1:19-22
КОЛОССАЙ 1:19-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Яагаад гэвэл Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг. Хэдийгээр та нар урьд нь холдуулагдсан бөгөөд бузар үйлсээрээ сэтгэлдээ дайсан болсон байсан боловч одоо бол Түүний махан биеийн үхлээр эвлэрүүлж, Өөрийнхөө өмнө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.
КОЛОССАЙ 1:19-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг. Хэдийгээр урьд нь та нар ёрын үйлсийг үйлдэж, хөндийрсөн бөгөөд дайсагнасан сэтгэлтэй байсан боловч одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон.