АМОС 1:3-15

АМОС 1:3-15 Ариун Библи 2013 (АБ2013)

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Төмөр савраар тариа цохихын адил Гилеадыг тэд цохисон тул Хазаелын гэр дээр Би гал илгээнэ, Бен-хададын цайзуудыг энэ нь залгих болно. Дамаскийн хаалганы хөндлүүдийг эвдэж, Авены хөндийгөөс оршин суугчдыг, Бет-еденээс очирт таяг баригчийг Би таслах болно. Ийнхүү Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөнө” гэж ЭЗЭН айлдаж байна. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаахаар Тэд хөөсөн тул Газын хэрмэнд Би гал илгээнэ, Цайзуудыг нь тэр залгих болно. Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таяг баригчийг Би таслах болно. Би Екроны эсрэг мутраа эргүүлж, Филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна. ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Тирийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй, Олзлогдогсдыг бүхлээр нь Едомд тушаасан тул Тирийн хэрмэнд Би гал илгээнэ. Цайзуудыг нь тэр нь залгих болно” ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэр өрөвдөх сэтгэлээ гээж, Ах дүүгээ илдтэй мөрдсөн. Уураа үргэлж хадгалсаар Хилэнгээ тэр үүрд байлгасан. Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ. Бозрагийн цайзуудыг тэр залгих болно” ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав дөрвөн гэмт үйлдлийн шийтгэлийг Би эс болиулна. Учир нь тэд хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн. Иймд Раббагийн хэрмэнд Би гал тавина. Тулааны өдөр дайны уухайн дунд, Хуй салхитай өдөр шуурган дунд Цайзуудыг нь тэр залгих болно, Тэдний хаан цөлөгдөнө. Жононгууд нь ч бас хамт байна” гэж ЭЗЭН айлдаж байна.

Хуваалцах
АМОС 1 унших

АМОС 1:3-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дамаскийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд хурц төмрөөр тариа цохихын адил Гилеадыг цохисон юм. Тэгэхээр Би Хазаелын гэр дээр гал илгээнэ. Тэр гал нь Бен-хададын цайзуудыг түймэрдэх болно. Би бас Дамаскийн дааман хаалганы хаалтыг эвдэж, Авены хөндийгөөс оршин суугчдыг Бе-еденээс очирт таягийг барьсан хүнийг таслах болно. Тиймээс Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Газын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаахаар хөөсөн. Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно. Би бас Ашдодоос оршин суугчдыг, Ашкелоноос очирт таягийг барьсан хүнийг таслах болно. Тэр ч байтугай Би Екроны дээр Өөрийн мутрыг дураар нь тавьж, филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно” гэж Эзэн БУРХАН айлдаж байна. ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Тирийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй, бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаасан. Тэгэхээр Би Тирийн ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно”. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн. Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан. Тэр үүрд хилэнтэй байсан. Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ. Тэр гал нь Бозрагийн цайзуудыг түймэрдэх болно”. ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд өөрсдийн хил хязгаараа өргөжүүлэхийн тулд Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн. Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина. Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд, ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно. Тэдний хаан цөлөгдөх болно. Жононгууд нь түүнтэй хамт явна” гэж ЭЗЭН айлдаж байна.

Хуваалцах
АМОС 1 унших