ҮЙЛС 9:32-43

ҮЙЛС 9:32-43 Ариун Библи 2013 (АБ2013)

Нэгэн удаа Петр хааяагүй хэрэн явсаар Луддад амьдрагч ариун хүмүүс дээр хүрч ирэв. Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ. Петр түүнд —Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо янзал гэхэд Айни тэр даруй бослоо. Луддад болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм. Иоппад Табита (грекээр орчуулбал «Доркас») гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйл, өглөгөөр дүүрэн нэгэн байжээ. Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн үхжээ. Түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа. Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд бүү татгалзаарай. Нааш ирнэ үү” гэж гуйлган хоёр хүн илгээв. Петр босож, тэдний хамт явж очиход түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлан зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлэв. Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост —Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа. Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс мөн бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав. Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, Эзэнд олноороо итгэжээ. Петр хэд хоног Иоппад, арьсчин Симоныд байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 9 унших

ҮЙЛС 9:32-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

Нэгэн удаа Петр бүх газраар тойрон явж, Луддад амьдрагч ариун хүмүүс уруу хүрч ирэв. Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ. Петр түүнд —Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо. Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм. Иоппад Табита (грекээр орчуулбал, Доркас) гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ. Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн нас баржээ. Хүмүүс түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа. Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд уруу даруй ирээч” гэж гуйлган хоёр хүн илгээв. Петр босож, тэдний хамт явж очиход, түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлаад зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлж байв. Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост хандаж —Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа. Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав. Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, олон хүн Эзэнд итгэжээ. Петр хэд хоног Иоппад үлдэж арьсчин Симоныд байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 9 унших