ҮЙЛС 9:26-31
ҮЙЛС 9:26-31 Ариун Библи, 2004 (АБ2004)
Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс эмээж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байв. Харин Барнаб түүнийг элч нар уруу дагуулан ирж, түүний замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ. Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа. Тэр грек хэлтэй иудейчүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ. Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав. Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв.
ҮЙЛС 9:26-31 Ариун Библи 2013 (АБ2013)
Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээв. Харин тэд түүнийг дагалдагч гэдэгт итгээгүй тул бүгд түүнээс эмээж байлаа. Харин Барнаб түүнийг элч нар дээр дагуулан ирж, замдаа тэр Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн хэлжээ. Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд орж гарч, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа. Тэр гректэнгүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ. Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав. Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.