ҮЙЛС 9:1-5
ҮЙЛС 9:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Эзэний дагалдагчдыг алж хядна гэж Саул аахилж уухилан тэргүүн тахилчид очиж, мөнөөх Замд хамаарах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. Тэр замд гарч, Дамаскт ойртож байтал гэнэт түүнийг тойрон тэнгэрээс гэрэл гэрэлтэхэд Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод — Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм.
ҮЙЛС 9:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эзэний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, Саул тэргүүн тахилч уруу очиж, тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ. Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд, Саул газар хөсөр унав. Тэгээд —Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, — Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.