ҮЙЛС 6:8-15

ҮЙЛС 6:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Нигүүлсэл болон хүчээр дүүрэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлдсээр байлаа. Гэтэл «эрх чөлөөтнүүд» хэмээн нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александрчууд Килик ба Азиас ирэгсэдтэй нийлж Стефантай маргалдав. Гэвч тэд түүний Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй. Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж нууцаар ятгах хүмүүсийг явуулжээ. Тэд тийнхүү олон түмэн, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг хүчээр Зөвлөлийн өмнө авчрав. Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд —Энэ хүн [энэ] ариун газар, бас Хуулийн эсрэг юмыг зогсолтгүйгээр ярьж явдаг. “Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулж өгсөн ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ. Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход, түүний царай тэнгэр элчийн царай лугаа адил харагджээ.

Хуваалцах
ҮЙЛС 6 унших

ҮЙЛС 6:8-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Нигүүлсэл болон хүчээр дүүргэгдсэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр байлаа. Гэтэл «эрх чөлөөтнүүд» гэж нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александричууд, Килик ба Азиас ирсэн заримтай нь нийлж Стефантай маргалдав. Гэвч тэд түүний, Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй. Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж хэлүүлэхээр хэдэн эрийг нууцаар турхирчээ. Тэд ард олон, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг Зөвлөлийн өмнө хүчээр авчрав. Тэгээд тэд хуурамч гэрч нарыг урагш гаргахад тэд —Энэ хүн [энэ] ариун газар бас хуулийн эсрэг үг ярихаа үл зогсоов. “Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулсан ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ. Зөвлөлд суугч бүхний харц түүн дээр тогтоход түүний царай тэнгэрэлчийн царай лугаа адил харагджээ.

Хуваалцах
ҮЙЛС 6 унших