ҮЙЛС 28:1-15

ҮЙЛС 28:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт хэмээн нэрлэдгийг мэдэв. Нутгийн хүмүүс бидэнд маш их элэгсэг хандан, бороо цутгаж хүйтэн байсан тул гал өрдөж, бид бүгдийг угтан авав. Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд, галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд түүний гарыг хатгачихав. Нутгийн хүмүүс түүний гараас могой унжин байхыг хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” хэмээн ярьцгаажээ. Гэтэл Паул өөрөө яасан ч үгүй, харин могойг авч галд хаяв. Хүмүүс түүнийг хавагнах, эсвэл газар гэнэт хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд ямар ч сонин хачин юм тохиолдохгүй байхыг хараад, бодлоо өөрчилж түүнийг бурхан байж хэмээн ярьж эхлэв. Тэр газрын хавь орчмын нутаг нь арлын тэргүүн Пупли гэгч хүний эзэмшил байсан бөгөөд тэр биднийг найрсгаар хүлээн авч гурав хоног зочилсон билээ. Пуплийн эцэг улаан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байлаа. Паул түүн дээр ирж, залбираад түүн дээр гар тавьж түүнийг эдгээв. Энэ явдлын дараа тэр арлынхны дунд өвчтэй байсан бусад хүмүүс түүн уруу ирж, илааршиж байлаа. Тэд бидэнд их хүндэтгэл үзүүлж, биднийг тэндээс явах үед хэрэгцээтэй бүхнээр хангаж билээ. Тийнхүү гурван сарын дараа бид мөнөөх арал дээр өвөлжсөн Зевсийн ихэр хөвгүүдийн сүлдтэй Александрын усан онгоцонд суун Сиракуст хүрч, тэндээ гурав хонов. Тэндээсээ эрэг дагуу хөвсөөр Региумд хүрч, нэг хоногийн дараа өмнө зүгийн салхи сэвэлзэн, хоёр дахь өдөр нь Путиолд ирлээ. Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад, тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ. Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум болон «Гурван дэн буудал» хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж зориг оров.

Хуваалцах
ҮЙЛС 28 унших

ҮЙЛС 28:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт гэж нэрлэдгийг мэдэв. Хэл харьтнууд ч бидэнд ер бусын элэгсэг хандаж, бороо цутган хүйтэн байсан тул гал өрдөөд, бид бүгдийг угтаж авлаа. Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд гарт нь зүүгдчихэв. Түүний гараас амьтан унжиж байгааг хэл харьтнууд маань хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” гэж ярьцгаажээ. Тэрээр амьтныг галд сэгсэрч хаяад, өөрөө яасан ч үгүй. Хүмүүс түүнийг хавдах юмуу гэнэт газар хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд эс бусын юм тохиолдохгүй байхыг хараад, бодолоо өөрчилж түүнийг бурхан байж гэж ярьж эхлэв. Тэр газрын хавь орчмын нутаг нь арлын тэргүүн Пупли гэгч хүний эзэмшил байсан бөгөөд тэр биднийг найрсгаар хүлээн авч гурав хоног зочилсон билээ. Пуплийн эцэг улаан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байлаа. Паул түүн дээр ирж, залбираад дээр нь гар тавьж түүнийг эдгээв. Энэ явдлын дараа тэр арлынхны дундаас өвчтэй байсан бусад нь түүнд ирж, илааршиж байлаа. Тэд бидэнд их хүндэтгэл үзүүлж, биднийг тэндээс явах үед хэрэгцээтэй бүхнээр хангаж билээ. Тийнхүү гурван сарын дараа бид Зевсийн ихэр хөвгүүдийн сүлдтэй, мөнөөх арал дээр өвөлжсөн, Александрын усан онгоцонд суун Сиракуст хүрч, гурав хонов. Тэндээсээ эрэг дагуу хөвсөөр Региумд хүрч, нэг хоногийн дараа өмнө зүгийн салхи сэвэлзэн, хоёр дахь өдөр нь Путиолд ирлээ. Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ. Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум ба «Гурван дэн буудал» хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж, зориг оров.

Хуваалцах
ҮЙЛС 28 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна