ҮЙЛС 20:1-3
ҮЙЛС 20:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулаад, тэднийг сэнхрүүлэв. Тэгээд тэдэнтэй салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. Тэр тэдгээр нутгуудаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв.
Хуваалцах
ҮЙЛС 20 уншихҮЙЛС 20:1-3 Ариун Библи 2013 (АБ2013)
Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулан, тэднийг сэнхрүүлээд салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. Тэр тэдгээр нутгаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв.
Хуваалцах
ҮЙЛС 20 унших