ҮЙЛС 20:1-12

ҮЙЛС 20:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулан, тэднийг сэнхрүүлээд салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. Тэр тэдгээр нутгаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв. Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гаи, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав. Тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа. Бид Исгээгүй талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв. Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш нь явахаар шийдсэн тул, тэдэнтэй ярилцаж шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа. Тэнд Юутух гэгч нэгэн залуу Паулыг ярьж байхад цонхны тавцан дээр суун гүн нойронд автжээ. Тэрээр нойрондоо дийлдэн гурван давхраас уначихав. Очиход үхсэн байлаа. Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд —Бүү сандар. Тэр амьд байна гэлээ. Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа. Залуу хүү амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.

Хуваалцах
ҮЙЛС 20 унших

ҮЙЛС 20:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулаад, тэднийг сэнхрүүлэв. Тэгээд тэдэнтэй салах ёс гүйцэтгэж, Македонийг зорин явлаа. Тэр тэдгээр нутгуудаар дамжин өнгөрөхдөө хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар шийдэв. Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гайос, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав. Гэвч тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа. Бид Исгээгүй Талхны баярын өдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван өдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв. Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш явахаар шийдэн, тэдэнтэй ярилцан шөнө дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. Бидний цугласан дээд өрөөнд олон дэнлүү байлаа. Тэнд Юутух гэгч нэгэн залуу цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Паулыг ярьж байхад нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход тэр нас барсан байлаа. Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд, —Бүү зов. Тэр амьд байна гэлээ. Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа. Нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.