ҮЙЛС 2:37-47

ҮЙЛС 2:37-47 Ариун Библи 2013 (АБ2013)

Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв. Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү гажууд үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. Хүн бүрд айдас байлаа. Учир нь элч нараар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдэг үйлдэгдэж байв. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, бүх юм нь нийтийнх байв. Хэн нэгэнд хэрэгцээ гарах үед эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ бүгдэд тэд түгээдэг байлаа. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 2 унших

ҮЙЛС 2:37-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав. Петр тэдэнд —Гэмшигтүн, хүн бүр өөрсдийн нүглийн уучлалын төлөө Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Та нар ч Ариун Сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт нь та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад суугч бүрийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн —Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа. Ийнхүү түүний үгийг хүлээн авсан хүмүүс баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ. Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа. Хүн бүрд айдас байлаа. Элч нар [Иерусалимд] олон гайхамшиг, тэмдгийг үзүүлж байв.[Бүгдийн дээр үлэмжийн айдас байлаа] Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв. Тэд эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ хүн бүрийн хэрэгцээг харгалзан бүгдэд түгээдэг байлаа. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 2 унших

ҮЙЛС 2:37-47

ҮЙЛС 2:37-47 АБ2004