ҮЙЛС 2:22-28

ҮЙЛС 2:22-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Бурхан Назарын Есүсээр дамжуулан та нарын дунд хүчит үйлс, гайхамшиг, тэмдгүүдийг бүтээж, энэ хүнийг та нарт үзүүлсэн. Та нар өөрсдөө ч мэднэ. Бурханы урьдаас мэдэх мэдлэг болон урьдаас тогтоосон төлөвлөгөөний дагуу тушаагдсан энэ Хүнийг та нар бурхангүй хүмүүсийн гараар загалмайд хадуулж, алсан. Гэтэл Бурхан үхлийн зовлонг эцэс болгон Түүнийг амилуулав. Учир нь Түүний хувьд үхлийн хүчинд автагдах нь боломжгүй юм. Давид Түүний тухай “Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан. Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй. Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан. Махан бие минь найдвар дотор оршино. Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй. Та Надад амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ” гэсэн.

Хуваалцах
ҮЙЛС 2 унших

ҮЙЛС 2:22-28 Ариун Библи 2013 (АБ2013)

Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бөгөөд тогтоосон шийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тушаагдсан Түүнийг та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан. Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн шаналлыг устгаж, Түүнийг амилуулав. Давид Түүний тухай “Эзэн өмнө минь үргэлж байгааг Би харсан. Тэр миний баруун талд байдаг учраас Би ганхахгүй. Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Махбод минь ч найдвар дотор оршино. Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Ариун Нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй. Өөрт минь Та амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөрийг дүүргэнэ” гэсэн байдаг.

Хуваалцах
ҮЙЛС 2 унших