ҮЙЛС 2:1-13

ҮЙЛС 2:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа. Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран, тэдний сууцгааж байсан байр бүхэлдээ тэрхүү дуунд автагджээ. Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байв. Энэхүү дуу чимээнээр үй олон хүмүүс цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. Гайхаж алмайрсан тэд —Энэ ярьж байгаа хүмүүс чинь галилчууд биш үү? Гэтэл бид бүгдээрээ өөрсдийн төрөлх хэлээрээ тэдний ярихыг сонсож байх нь юу вэ? Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон шинэ сүсэгтнүүд, кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв. Тэд бүгд гайхшран, алмайрсаар өөр хоорондоо —Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв. — Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нэг нь шоолов.

Хуваалцах
ҮЙЛС 2 унших

ҮЙЛС 2:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэгбүр дээр буув. Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мөнөөх Сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Тэр цагт тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байж. Энэхүү чимээнээр үй олон цугларч, өөрсдийнх нь төрөлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ. Гайхаж алмайрсан тэд —Энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд биш үү? Гэтэл бид төрөлх хэлээр маань хүн бүр ярихыг сонсох нь юу вэ? Партчууд, медчүүд, еламчууд мөн Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази, Фруг, Памфул, Египет ба Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд бас шинэ итгэлтнүүд, крэтчүүд, арабууд бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөр өөрийн хэл дээр сонсоцгоолоо гэв. Тэд бүгд гайхшран алмайрсаар өөр хоорондоо —Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв. — Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нь шоолов.

Хуваалцах
ҮЙЛС 2 унших