ҮЙЛС 19:17-19
ҮЙЛС 19:17-19 Ариун Библи 2013 (АБ2013)
Энэ явдал Ефест амьдардаг бүх иудей, грекүүдэд дуулдахад тэд бүгд айдаст автлаа. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа. Итгэгсдийн олонх нь ирж, үйлдэлээ улайж илчлэв. Ид шид үйлддэг байсан хүмүүсээс ихэнх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ.
Хуваалцах
ҮЙЛС 19 уншихҮЙЛС 19:17-19 Ариун Библи, 2004 (АБ2004)
Энэ явдал Ефест амьдардаг бүх Иудей, Грек хүмүүст дуулдахад тэд бүгдээрээ айдаст автав. Эзэн Есүсийн нэр алдаршиж байлаа. Итгэсэн хүмүүсээс олонх нь ирж, өөрсдийн үйл хэргийг хүлээн зөвшөөрч илчлэв. Ид шидийг үйлддэг байсан хүмүүсээс олонх нь номуудаа авчран овоолж, олны өмнө шатаажээ. Тэдгээр номын үнийг тэд тооцоолоход тавин мянган мөнгөн зоос болжээ.
Хуваалцах
ҮЙЛС 19 унших