ҮЙЛС 17:15-20
ҮЙЛС 17:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)
Паулыг гаргаж өгсөн хүмүүс түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болохоор даруй явуулах тушаал аваад буцлаа. Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрсэн тэр хотыг харж сүнсээрээ эгдүүцэн байжээ. Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн, мөн өдөр бүр зах зээлийн газар дээр байсан бүхэнтэй ярилцаж байлаа. Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ хоосон чалчигч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө хэсэг нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амилалтыг тунхаглаж байжээ. Тэд түүнийг барьж Арейпагт авчраад, —Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу? Учир нь чи бидний чихэнд нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ.
ҮЙЛС 17:15-20 Ариун Библи 2013 (АБ2013)
Паулыг гаргаж өгөгсөд түүнийг Афин хүртэл хүргэж өгөөд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болох даруй явуулах тушаал аваад буцлаа. Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа шүтээнээр дүүрэн тэр хотыг харахдаа сүнс нь зэвүүцэж байв. Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн мөн өдөр бүр гудамж зээл дээр уулзсан бүртэй ярилцаж байлаа. Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ. Тэд түүнийг барьж Арейпагт авчраад —Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу? Учир нь чи чихэнд маань нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ.