ҮЙЛС 16:11-15
ҮЙЛС 16:11-15 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неапольд хүрч, тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа. Амралтын өдөр бид хотын гулдан хаалганы гаднах гол дээр очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд сууцгааж, цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа. Туатейр хотоос ирсэн, нил ягаан бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ. Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа —Та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол манайд ирж байгаач гэж ятгаснаар биднийг дийлэв.
ҮЙЛС 16:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэгээд бид Тройгоос усан онгоцоор гарч Самотракт шууд ирээд, маргааш нь Неаполд хүрч, тэндээсээ Македонийн дүүргийн тэргүүлэх хот болох Ромын хараат хот Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа. Амралтын өдөр бид хотын дааман хаалганы гаднах гол уруу очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд тэнд сууцгааж цугласан эмэгтэйчүүдтэй ярилцав. Туатэйр хотоос ирсэн, нил ягаан өнгийн бөс даавуу худалдаалдаг, Бурханд мөргөгч Лудиа гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Паулын ярьж буй зүйлсийг анхааруулахын тулд Эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээжээ. Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа —Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол, манайд ирж байгаач хэмээн ятгаснаар биднийг дийлэв.