ҮЙЛС 12:1-25

ҮЙЛС 12:1-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Энэ үед Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганы зарим хүмүүсийг баривчлав. Тэр Иоханы ах Иаковыг цавчин алуулжээ. Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Исгээгүй Талхны баярын өдрүүдэд болжээ. Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Дээгүүр Өнгөрөх баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа. Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө хичээнгүйлэн залбирч байв. Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв. Үзтүгэй, гэнэт Эзэний тэнгэр элч үзэгдэн шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэр элч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж, —Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа. Тэнгэр элч түүнд —Бүсээ бүсэлж, шаахайгаа өмс гэхэд тэр тэгэв. Тэгээд тэр —Хувцсаа өмс, намайг дага гэжээ. Петр гадагш гарч түүнийг даган явав. Тэрээр тэнгэр элчээр үйлдэгдэж буй энэ явдал нь бодитой гэдгийг мэдсэнгүй, харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж. Тэд нэг, хоёр дахь харуулуудыг өнгөрөөд, хот уруу ордог төмөр дааман хаалган дээр иртэл хаалга өөрөө нээгдэв. Тэд гарч, явсаар нэгэн гудамж өнгөрөхөд тэнгэр элч гэнэт түүнийг орхин одов. Петр сэхээ орж, —Эзэн Өөрийн тэнгэр элчээ илгээж намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв. Ийнхүү ухаарсан тэр Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа. Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин гарч ирээд, Петрийн дууг танив. Тэр баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ. Тэгтэл хүмүүс түүнд —Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин түүнийг ирсэн болохыг батлан хэлэхэд тэд —Тэгвэл түүний тэнгэр элч байна гэцгээв. Харин Петр хаалгыг тогшсоор л байлаа. Тэд хаалга онгойлгоод түүнийг хармагцаа мэл гайхжээ. Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж, —Энэ тухай Иаковд болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу явав. Өглөө болоход Петрийн яасан тухайд цэргүүдийн дунд багагүй сандрал болжээ. Түүнийг эрээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад, тэднийг цаазлахыг тушаалаа. Херод Иудейгээс Кайсарид очиж, тэндээ байв. Херод Тир болон Сидоны хүмүүст ихэд хилэгнэдэг байв. Тэндхийнхэн хааны нутгаас хоол хүнсээр хангагддаг байсан тул хааны түшмэл Бластыг талдаа татаж нэгэн санаагаар түүн уруу ирж найрамдахыг гуйжээ. Товлосон өдөр Херод эрхэм дээд суудалдаа хааны хувцастайгаа заларч тэдэнд үг хэлж эхлэв. Ард олон —Хүний дуу биш, бурхны дуу байна хэмээн бахдан хашхирч байлаа. Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг Эзэний тэнгэр элч тэр даруй цохижээ. Тийнхүү тэр өтөнд бариулж, үхэв. Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа. Барнаб, Саул хоёр үүргээ биелүүлээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас буцав.

Хуваалцах
ҮЙЛС 12 унших

ҮЙЛС 12:1-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Энэ үед Херод хаан тэднийг хорлох зорилгоор чуулганаас заримыг нь баривчлав. Иоханы ах Иаковыг тэр цавчин алуулжээ. Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Исгээгүй талхны баярын өдрүүдэд болжээ. Тэгээд түүнийг баривчлан шоронд хийж, дөрвөн дөрөвтөөр мануулав. Алгасал баярын дараа Петрийг ард олны өмнө гаргах бодолтой байлаа. Петрийг шоронд хоригдож байхад чуулган Бурханд хандаж түүний төлөө тасралтгүй залбирч байв. Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв. Үзэгтүн, Эзэний тэнгэрэлч ирж, шоронгийн өрөөнд гэрэл цацрав. Тэнгэрэлч Петрийг хажуу уруу нь ёврон сэрээж, —Түргэн бос гэхэд түүний гараас гинж нь мултарч уналаа. Тэнгэрэлч түүнд —Бүсээ бүсэлж, шаахайгаа уя гэхэд тэр үйлдэв. Тэгээд тэр —Нөмрөгөө нөмөр, намайг дага гэжээ. Петр гадагш гарч түүнийг дагав. Тэрээр тэнгэрэлчээр үйлдэгдэж буй нь бодитой гэдгийг мэдсэнгүй, харин үзэгдэл үзэж байна гэж бодсон аж. Тэд нэг, хоёр дахь харуулуудыг өнгөрөөд, хот уруу ордог төмөр хаалган дээр иртэл хаалга өөрөө нээгдэв. Тэд гарч, явсаар нэгэн гудамж өнгөрөхөд тэнгэрэлч гэнэт түүнийг орхин одов. Петр сэхээ орж —Эзэн тэнгэрэлчээ илгээж, намайг Херодын гараас болон Иудейн ард түмний хүлээж байсан тэр бүхнээс аварчээ гэдгийг би одоо л баттай мэдлээ гэв. Ийнхүү ухаарсан тэр, Марк гэгдэх Иоханы эх Мариагийн гэрт ирэв. Тэнд олуулаа цуглаад залбирч байлаа. Петр даамангийн хаалгыг тогшиход Роде гэх зарц охин чагнахаар гарч ирээд, Петрийн дууг танин, баярласандаа дааман хаалгаа ч тайлалгүй дотогш гүйн орж, Петр дааман хаалган дээр байна гэж мэдэгджээ. Тэгтэл тэд түүнд —Чи өөрийн ухаантай байна уу? гэхэд харин ч охин тийнхүү ирсэн болохыг батлахад тэд —Тэгвэл түүний тэнгэрэлч байна гэцгээв. Харин Петр тогшсоор л байлаа. Тэд онгойлгоод түүнийг хармагцаа гайхан сүрджээ. Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж —Энэ тухай Иаковт болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу одов. Өглөө болоход Петрийн яасан тухайд цэргүүдийн дунд багагүй сандрал болжээ. Түүнийг эрээд олоогүй Херод харуулуудыг байцаагаад, тэднийг цаазлахыг тушаалаа. Херод Иудейгээс Кайсарид очиж, тэндээ байв. Херод, Тирийнхэн болон Сидоныхонд ихэд хилэгнэдэг байв. Тэндхийнхэн хааны нутгаас хоол хүнсээр хангагддаг байсан тул хааны түшмэл Бластыг талдаа татаж нэгэн санаагаар түүн уруу ирж найрамдахыг гуйжээ. Товлосон өдөр Херод сэнтийдээ хааны хувцастай заларч тэдэнд үг хэлж эхлэв. Ард олон —Хүний дуу биш, бурхны дуу байна гэж хашхирч байлаа. Бурханд алдрыг өргөөгүй тул түүнийг тэр даруй Эзэний тэнгэрэлч цохижээ. Тийнхүү тэр өт хорхойд идүүлж үхэв. Харин Эзэний үг түгэн түгсээр байлаа. Барнаб, Саул хоёр үйлчлэлээ дүүргээд Марк гэгддэг Иоханыг дагуулан Иерусалимаас буцав.

Хуваалцах
ҮЙЛС 12 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна