ҮЙЛС 11:1-18
ҮЙЛС 11:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бурханы үгийг харь үндэстнүүд ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов. Петрийг Иерусалимд ирэхэд хөвч хөндүүлсэн хүмүүс түүнтэй мэтгэлцэж, — Чи хөвч хөндүүлээгүй хүмүүс уруу очиж, бас тэдэнтэй хамт хооллов гэжээ. Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав. — Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над уруу буун ирэх үзэгдлийг харав. Би түүн дээр харцаа тогтоон, ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа. Мөн би “Петр ээ, бос. Нядалж ид” гэх дуу гарахыг сонссон. Харин би “Эзэн, яасан ч үгүй. Аливаа бузар, ариун бус зүйлийг би амандаа хэзээ ч хийж байгаагүй” гэхэд тэнгэрээс гарах дуу хоёр дахиа “Бурханы цэвэр болгосныг ариун бус гэж бүү үз” гэв. Энэ нь гурав дахин давтагдсан бөгөөд бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн. Гэтэл тэр үед миний сууж байсан айлын үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над уруу илгээгдсэн хүмүүс ажээ. Эргэлзэлгүйгээр тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт эдгээр зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив. Тэрээр гэрт нь тэнгэр элчийн зогсож, Иоппа уруу хүн илгээж, Симон буюу Петрийг энд авчруул. Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина” гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив. Намайг ярьж эхлэхэд анх бидэн дээр Ариун Сүнс буусанчлан тэдэн дээр бас буулаа. Тэгэхэд би “Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэсэн Эзэний үгийг санав. Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг хэрэв Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болж чадах би гэгч хэн билээ? гэв. Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан —Амь өгөх гэмшлийг Бурхан бас харь үндэстнүүдэд соёрхжээ гэцгээв.
ҮЙЛС 11:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Бурханы үгийг харийнхан ч бас хүлээн авсныг элч нар болон Иудей даяарх ах дүүс сонсоцгоов. Петрийг Иерусалимд ирэхэд, хозлуулснууд нь түүнтэй мэтгэлцэж — Чи хозлуулаагүй эрчүүд дээр очиж, тэдэнтэй хамт хооллов гэжээ. Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав. — Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над дээр буун ирэх үзэгдлийг харав. Би ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа. Мөн би “Петр ээ, бос. Нядлаад ид” гэх дууг сонсов. Харин би “Эзэн, яасан ч үгүй. Бузар хийгээд цэвэр бус зүйл миний аманд хэзээ ч орж байсангүй” гэхэд тэнгэрээс гарах дуу хоёр дахиа “Бурханы цэвэр болгосныг бузар гэж бүү үз” гэв. Энэ нь гурав дахин давтагдаад бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн. Гэтэл тэр үед байсан айлын минь үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над уруу илгээгдэгсэд ажээ. Эргэлзэлгүй тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт энэ зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив. Тэрээр гэрт нь тэнгэрэлчийн зогсож, Иоппа уруу хүн илгээн Симон буюу Петрийг авчруул. Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив. Намайг ярьж эхлэхэд Ариун Сүнс анх бидэн дээрх шиг тэдэн дээр бас буулаа. Тэгэхэд би “Иохан усаар баптисм хүртээсэн бол харин та нар Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэсэн Эзэний үгийг санав. Эзэн Есүс Христэд итгэсний дараа бидэнд өгсний адил бэлгийг Бурхан тэдэнд өгч байгаа бол Бурханд саад болох би гэгч хэн билээ? гэв. Тэд үүнийг сонсоод, дуугүй болж, Бурханыг алдаршуулан —Амь өгөх гэмшлийг Бурхан бас харийнханд соёрхжээ гэцгээв.