ҮЙЛС 10:34-43

ҮЙЛС 10:34-43 Ариун Библи 2013 (АБ2013)

Петр ам нээж, —Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов. Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж амар тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн) Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар мэднэ. Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан. Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм. Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж, бүх ард түмэнд бус харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрч нар, үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж ууж байсан бидэнд харуулан соёрхов. Тэр бол амьдын хийгээд үхсэний Шүүгч болж Бурханаар томилогдсон гэдгийг гэрчлэн ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм. Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.

Хуваалцах
ҮЙЛС 10 унших

ҮЙЛС 10:34-43 Ариун Библи, 2004 (АБ2004)

Петр ам нээж, —Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов. Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн мөн) Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар өөрсдөө мэднэ. Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан. Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм. Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж, бүх хүмүүст биш, харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрчлэгчдэд буюу үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж, ууж байсан бидэнд харуулан соёрхов. Тэр бол Бурханаар томилогдсон амьд, үхсэн бүх хүний Шүүгч гэдгийг гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм. Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.

Хуваалцах
ҮЙЛС 10 унших