ҮЙЛС 1:6-14

ҮЙЛС 1:6-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно гэв. Тэр ийнхүү айлдсаны дараа тэднийг харж байхад нь дээш өргөгдөж үүлэнд орж тэдэнд харагдахгүй болов. Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байсан тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, хэлсэн нь —Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв. Тэгээд тэд Иерусалимаас холгүй байх Чидун уулаас Иерусалим уруу буцав. Тэр уул нь Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай ажээ. Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон, мөн Иаковын Иуда нар болой. Тэд хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 1 унших

ҮЙЛС 1:6-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд, цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв. Тэр ийнхүү айлдаад тэднийг харсаар байтал дээш өргөгдөж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов. Түүний одохыг харж тэнгэр өөд гөлрөн байтал, гэнэт тэдний хажууд цагаан өмсгөлтэй хоёр хүн зогсоод, хэлсэн нь —Галилын эрчүүд ээ, та нар юунд тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ гэв. Тэгээд тэд Иерусалимаас Амралтын өдрийн аяллын зайтай байх Чидун гэдэг уулаас Иерусалимд буцав. Тэд орж ирээд, буудаллаж байсан өрөөндөө орохоор дээшээ гарцгаав. Тэд бол Петр, Иохан, Иаков, Андрей, Филип, Томас, Бартоломай, Матай, Алфайн Иаков, Зеалотын Симон мөн Иаковын Иудас нар билээ. Хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.

Хуваалцах
ҮЙЛС 1 унших