ҮЙЛС 1:15-26

ҮЙЛС 1:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Энэ өдрүүдэд Петр ах дүү нарын голд босож (тэнд зуун хориод хүн цугласан байв), — Ах дүү нар аа, Есүсийг баривчилсан хүмүүсийг газарчлан ирсэн Иудагийн тухайд Ариун Сүнс Давидын амаар урьдаас хэлсэн тэрхүү Судар биелэгдэх ёстой байв. Учир нь тэр бидэнтэй хамт байж, бидний албыг хуваалцаж байлаа. (Тэр хүн хорон үйлийнхээ төлөөсөнд авсан газар түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж гэдэс дотроо цувуулжээ. Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст Талбай хэмээн нэрлэжээ). Энэ нь Дуулал номд “Түүний орон гэр нь эзгүйрч, Хэн ч түүнд нь бүү орогног” гээд, “Үүргийг нь өөр нэгэн гүйцэтгэг” гэж бичигджээ. Иймээс бидний дунд Эзэн Есүс амьдарч байх үеийн туршид бидний хамт дагалдаж явсан, Иоханы баптисмаас эхлэн Түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан тэр өдөр хүртэл бидэнтэй байсан эрчүүдээс нэг нь бидний хамт Түүний амилалтын гэрчлэгч болох хэрэгтэй байна гэв. Ингээд тэд Барсаб гэгдэх (Иуст ч гэгддэг) Иосеф болон Маттиа хэмээх хоёр эрийг урагш гарган, залбирч —Бүх хүмүүсийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач. Өөрийнхөө газар уруу очихын тулд үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудагийн үүргийг хэн хаших вэ? хэмээгээд, тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд, шавга нь Маттиа дээр бууж, тэр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.

Хуваалцах
ҮЙЛС 1 унших

ҮЙЛС 1:15-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Энэ өдрүүдэд Петр (тэнд хурсан олон болох зуун хориод) ах дүүсийн дунд босоод — Ахан дүүс ээ! Есүсийг баривчлагсдыг газарчлан ирсэн Иудасын тухайд Давидын амаар Ариун Сүнс урьдаас хэлсэн тэрхүү Бичвэр биелэгдэх ёстой байв. Учир нь тэр бидэнтэй хамт байж, бидний албыг хуваалцаж байлаа. (Тэрээр зүй бусын төлөөсөнд авсан газраа, түрүүлгээ харж унан хэвлийгээ ярж, гэдэс дотор нь цувжээ. Үүнийг нь Иерусалимд оршин суугч бүхэн мэдсэн агаад уг талбайг өөрсдийнхөө хэлээр Хакелдамах буюу Цуст талбай гэж нэрлэжээ). Энэ нь Дуулал номд “Түүний орон гэр нь эзгүйрч, Тэнд нь хэн ч бүү сууг” гээд, “Харгалзах үүргийг нь өөр нэгэн аваг” гэж бичигджээ. Иймээс Эзэн Есүс бидний дунд амьдарч байх үеийн туршид бидэнтэй цуг дагаж явсан эрчүүдээс буюу Иоханы баптисмаас эхлэн Түүнийг бидний дундаас өргөгдөн дээш гарсан тэр өдрийг хүртэл бидэнтэй хамт байгсдаас нэг нь бидний хамт, Түүний амиллын гэрч болох хэрэгтэй байна гэв. Ингээд тэд Барсаб гэгдэх (Иуст ч гэгддэг) Иосеф, Маттиа хоёрыг гарган залбирч —Бүгдийн зүрхийг мэдэгч Эзэн Та энэ хоёрын хэнийг сонгож байгаагаа харуулаач. Өөрийнхөө газарт очихоор үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Иудасын үүргийг хэн хаших вэ? хэмээгээд, тэд тэр хоёрын төлөө шавга хаясанд шавга нь Маттиа дээр бууж, тэрээр арван нэгэн элч нарын хамт тоологдох болжээ.

Хуваалцах
ҮЙЛС 1 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна