ҮЙЛС 1:1-5
ҮЙЛС 1:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Теофил оо, би эхнийхээ номд Есүс юу үйлдэж, зааж эхэлснээс авахуулан Өөрийн сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулан захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлхийг бүгдийг бичсэн билээ. Тэр зовлон эдэлснийхээ дараа Өөрийн амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын талаарх зүйлсийн тухай айлдаж байв. Тэгээд элч нарыг нэг дор цуглуулан Иерусалимыг орхилгүйгээр Эцэгийн амласныг, Түүний “Та нар Надаас сонссоны дагуу, Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэснийг хүлээхийг тэдэнд тушаасан ажгуу.
ҮЙЛС 1:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Теофил оо, би эхнийхээ номд, Есүсийн юу үйлдэж, сургаж эхэлснээс авахуулан, сонгосон элч нартаа Ариун Сүнсээр дамжуулж захирамж өгөөд дээш өргөгдөн одсон өдөр хүртэлх бүгдийг бичсэн билээ. Зовлон эдэлснийхээ дараа Тэр амьд гэдгээ дөч хоногийн турш элч нартаа маргашгүй олон нотолгоогоор харуулж, Бурханы хаанчлалын тухай айлдаж байв. Тэгээд элч нарыг цуглуулан, Иерусалимыг үл орхиж, Эцэгийн амласныг хүлээхийг тушаан “Надаас та нар үүнийг сонссон билээ. Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэжээ.