3 ИОХАН 1:1-14

3 ИОХАН 1:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ахлагч би үнэн дотор миний хайрладаг хайрт Гайост илгээв. Хайрт минь, сэтгэл тань амар тайван байгаагийн адил бүх зүйл тань сайн сайхан байж, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна. Ах дүү нар ирж, чиний үнэнийг буюу чамайг үнэний дотор хэрхэн явж буйг гэрчилсэнд би маш их баярласан. Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ. Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа харь хүмүүсийн төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна. Чиний хайрын тухай тэд чуулганы өмнө гэрчилсэн юм. Бурханд зохистой байдлаар тэднийг аян замд нь үдэж байвал чи сайн байх болно. Учир нь тэд харь үндэстнүүдээс юу ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан билээ. Тиймээс тэдэн шиг хүмүүсийг бид дэмжих ёстой. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ. Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм. Иймээс би очвол, түүний хийдэг үйл хэргийг нь сануулна. Юу гэвэл, тэр биднийг балмад үгсээр зүй бусаар буруутгасан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, тэр ах дүү нараа хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна. Хайрт минь, мууг биш, харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм. Бүх хүн төдийгүй үнэн нь Деметрийг сайнаар гэрчилдэг. Бичих зүйл надад олон байгаа боловч би бийр янтай нийлүүлэн чамд бичихийг хүсэхгүй байна. Харин чамтай удахгүй уулзана гэдэгтээ найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно.

Хуваалцах
3 ИОХАН 1 унших

3 ИОХАН 1:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Ахлагч би үнэний дотор чин хайрт Гаидаа. Хайрт минь, сэтгэл чинь сайн сайхан буйн адил бүх зүйл чинь сайн сайхан, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна. Ах дүү нар ирж, чиний үнэнийг, чамайг үнэн дотор хэрхэн явааг гэрчилсэнд би маш их баярласан. Миний хүүхдүүд үнэний дотор буйг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад үгүй билээ. Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа гаднынхны төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна. Тэд хайрын чинь тухай чуулганы өмнө гэрчилсэн юм. Бурханд зохистойгоор тэднийг аян замд нь үдсэнээр чи сайн үйл хийх болно. Учир нь тэд харийнхнаас юу ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан юм. Тиймээс тийм хүмүүсийг бид дэмжих учиртай. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ. Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм. Иймээс би очвол, түүний хийдэг үйлийг нь сануулна. Юу гэвэл, тэр бидний эсрэг балмад үгс чалчсан юм. Үүгээр ч сэтгэл ханахгүй, ах дүү нараа тэр хүлээн авдаггүй бөгөөд хүлээн авахыг хүсэгчдийг хориглон, чуулганаас хөөж байна. Хайрт минь, мууг бус харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм. Бүх хүн төдийгүй үнэн нь Деметрийг сайнаар гэрчилдэг. Бид ч түүнийг гэрчлэх бөгөөд бидний гэрчлэл үнэн гэдгийг чи мэднэ. Бичих зүйл надад олон байгаа боловч би чамд бийр бэхээр бичихийг хүсэхгүй байна. Харин чамтай удахгүй уулзана гэдэгт найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно.

Хуваалцах
3 ИОХАН 1 унших

3 ИОХАН 1:1-14

3 ИОХАН 1:1-14 АБ20043 ИОХАН 1:1-14 АБ20043 ИОХАН 1:1-14 АБ20043 ИОХАН 1:1-14 АБ20043 ИОХАН 1:1-14 АБ2004