2 ТИМОТ 2:22-25
2 ТИМОТ 2:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)
Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн. Харин мунхаг, эелдэг бус маргаанууд нь тэмцэл мөргөлдөөн бий болгодгийг мэдэх тул тэдгээрээс татгалз. Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд. Заах чадвартай, буруудахад тэвчээртэй байж, зөрөлдөгсдийг төлөв байдал дотор засаж бай. Хэрэв магадгүй Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол
2 ТИМОТ 2:22-25 Ариун Библи 2013 (АБ2013)
Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө. Харин мунхаг, утгагүй зөрчилдөөнүүд нь мөргөлдөөн бий болгодгийг мэдэн татгалз. Эзэний боол мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүгдэд эелдэг зөөлөн, заах чадвартай, тэвчээртэй байж, зөрчилдөгсдийг дөлгөөнөөр сургамжил. Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол