2 ТИМОТ 2:14-26

2 ТИМОТ 2:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрэлд хүргэдэг хэрэггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы оршихуйд чи тэдэнд чухалчлан тушаа. Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн. Харин дэлхийн ба хоосон үг ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал уруу хөтөлдөг аж. Тэдний үг халдвар мэт тархдаг бөгөөд тэдний дунд Хуменай, Филет нар байна. Тэд үнэнээс төөрөн одож, амилалт нь аль хэдийн болж өнгөрсөн хэмээн ярьж, зарим хүмүүсийн итгэлийг бусниулж байна. Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь “Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг”, “Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун” гэсэн тамгатай. Том байшинд зөвхөн алт, мөнгөн сав суулга байдаггүй. Мөн модон, шавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь жирийн үед хэрэглэгддэг. Иймд хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулсан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно. Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн. Харин мунхаг, эелдэг бус маргаанууд нь тэмцэл мөргөлдөөн бий болгодгийг мэдэх тул тэдгээрээс татгалз. Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд. Заах чадвартай, буруудахад тэвчээртэй байж, зөрөлдөгсдийг төлөв байдал дотор засаж бай. Хэрэв магадгүй Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол тэд ухаан орж, диаволын торноос чөлөөлөгдөх буй. Учир нь диавол өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан байжээ.

Хуваалцах
2 ТИМОТ 2 унших

2 ТИМОТ 2:14-26 Ариун Библи 2013 (АБ2013)

Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы өмнө тэдэнд анхааруул. Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ. Харин олиггүй хоосон ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр итгэл сүсэггүйд хөтөлдөг. Тэдний үг хавдар тархах мэт бөгөөд дунд нь Хуменай, Филет нар байна. Тэд үнэнээс төөрч, амилал нь аль хэдийнээ болсон хэмээн заримынх нь итгэлийг бусниулж байна. Хэдий тийм ч Бурханы бат суурь нь хөдөлшгүй ба “Эзэн өөрийнхнийгөө мэддэг”, “Эзэний нэрийг дуудагч бүр зүй бусаас зайл” гэсэн тамгатай. Том байшинд зөвхөн алт, мөнгөн төдийгүй мөн мод, шавар сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлийн, зарим нь жирийн хэрэглээнийх. Иймд хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэнэ, тэр хүндэтгэлд зориулагдан ариусгагдсан, Эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн байх болно. Залуу насны дур хүслүүдээс зугт. Цэвэр зүрхнээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөшгө. Харин мунхаг, утгагүй зөрчилдөөнүүд нь мөргөлдөөн бий болгодгийг мэдэн татгалз. Эзэний боол мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүгдэд эелдэг зөөлөн, заах чадвартай, тэвчээртэй байж, зөрчилдөгсдийг дөлгөөнөөр сургамжил. Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол тэд ухаан орж, хүсэлээ үйлдэхээр тэднийг олзолсон диаволын урхинаас чөлөөлөгдөх буй за.

Хуваалцах
2 ТИМОТ 2 унших

2 ТИМОТ 2:14-26

2 ТИМОТ 2:14-26 АБ20042 ТИМОТ 2:14-26 АБ2004