2 ТИМОТ 2:1-15

2 ТИМОТ 2:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун. Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй. Хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй. Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой. Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө. Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай. Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй. Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ. Энэ бол итгэмжит үг мөн. Учир нь хэрэв бид Түүнтэй хамт үхсэн юм бол, Мөн Түүнтэй хамт амьд байх болно. Хэрэв бид тэвчвэл, Мөн Түүнтэй хамт хаанчлах болно. Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл, Мөн Тэр биднийг үгүйсгэх болно. Хэрэв бид итгэмжтэй байгаагүй бол, Тэр итгэмжит хэвээрээ байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж чадахгүй. Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрэлд хүргэдэг хэрэггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы оршихуйд чи тэдэнд чухалчлан тушаа. Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн.

Хуваалцах
2 ТИМОТ 2 унших

2 ТИМОТ 2:1-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Иймд хүү минь, Христ Есүст буй нигүүлслээр зоригтой бай. Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга. Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй. Хэн нэгэн дүрмийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй. Зүдэж зүтгэсэн тариачин эхлээд ургацаа хүртэх ёстой. Хэлж буйг минь эргэцүүлэн бод. Эзэн, чамд алив бүхэнд ойлголт өгнө. Сайнмэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг сана. Үүний төлөө би хэрэгтэн адил хүлэгдэн зовж байгаа ч Бурханы үг хүлэгдээгүй. Иймээс Христ Есүс доторх авралыг мөнх алдрын хамт авах сонгогдогсдын төлөө би бүгдийг тэвчинэ. Энэ бол итгэмжит үг. Хэрэв бид Түүнтэй хамт үхсэн бол Түүнтэй хамт мөн амьдарна. Хэрэв бид тэвчвэл Түүнтэй хамт мөн хаанчилна. Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл Тэр ч бас биднийг үгүйсгэнэ. Бид итгэмжгүй байлаа ч, Тэр итгэмжит хэвээр байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж үл чадна. Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрүүлдэг ашиггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы өмнө тэдэнд анхааруул. Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ.

Хуваалцах
2 ТИМОТ 2 унших