2 ТИМОТ 1:8-14

2 ТИМОТ 1:8-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс ч, Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайнмэдээний төлөө надтай хамт зов. Тэр биднийг ажил үйлсээр маань бус, харин Өөрийнхөө зорилго болон өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварч ариун дуудлагаар дуудсан юм. Харин эдүгээ энэ нь бидний Аврагч Христ Есүсийн үзэгдсэнээр илчлэгджээ. Үхлийг Тэр хүчингүй болгож, амь ба мөхөшгүй байдлыг сайнмэдээгээр гэрэлд авчирсан. Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм. Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог ч ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулснаа тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэж байна. Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор чанд сахь. Чамд хариуцуулсан сайныг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал.

Хуваалцах
2 ТИМОТ 1 унших

2 ТИМОТ 1:8-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич. Түүний хоригдол надаас ч бүү ич. Харин Бурханы хүчээр сайн мэдээний төлөө зовлон дотор надтай холбогд. Бурхан биднийг ажил үйлсээр минь биш, харин Өөрийнхөө зорилго болон бүх л өнө мөнхөөс Христ Есүс дотор бидэнд соёрхсон нигүүлслийн дагуу аварсан. Тэр биднийг ариун дуудлагаар дуудсан байна. Харин эдүгээ энэ нь бидний Аврагч Христ Есүсийн үзэгдсэнээр илчлэгджээ. Тэр үхлийг устган, амь ба үхэшгүй байдлыг сайн мэдээгээр дамжуулан гэрэлд авчирсан. Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм. Энэхүү шалтгааны улмаас би мөн зовдог. Гэхдээ би ичдэггүй. Учир нь би хэнд итгэснээ мэддэг. Тэр надад хариуцуулсан зүйлээ тэрхүү өдрийг хүртэл хамгаалах хүчтэй гэдэгт би итгэлтэй байна. Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор байлга. Чамд хариуцуулсан сайн юмсыг бидний дотор оршдог Ариун Сүнсээр хамгаал.

Хуваалцах
2 ТИМОТ 1 унших

2 ТИМОТ 1:8-14

2 ТИМОТ 1:8-14 АБ20042 ТИМОТ 1:8-14 АБ2004