2 ТЕСАЛОНИК 3:1-18

2 ТЕСАЛОНИК 3:1-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үг та нарын дунд ямар байсан шиг түргэн тарж, алдаршуулагдах болтугай гэж бидний төлөө залбир. Тэрчлэн буруу гажуу, хорон муу хүмүүсээс биднийг гэтэлгэхийн төлөө залбир. Учир нь итгэл нь бүгдэд байхгүй. Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг ёрын муугаас хамгаалан хүчтэй болгоно. Тушаасан болгоныг маань та нар хийж байгаа болон хийх ч болно гэж Эзэн дотор бид та нарт итгэдэг. Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн тэвчээрт чиглүүлэх болтугай. Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй, залхууран амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр та нарт тушааж байна. Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй, мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй, зүдэл зүтгэл, дараа дарамттайгаар ажиллаж байлаа. Бидэнд эрх мэдэлгүйдээ бус, харин та нар биднийг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгосон юм. Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэн ажил хийхийг үл хүснэ, тэр нь бүү идэг” гэж тушаадаг байсан. Учир нь та нарын дундаас зарим нь залхууран амьдарч, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцож байна гэж сонслоо. Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлөж, өөрийнхөө талхыг идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан ятгаж байна. Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхэд бүү цуц. Хэрэв хэн нэгэн нь энэ захидлын үгийг маань дагахгүй бол түүнийг онцлон анхаар. Ичээхийн тулд түүнтэй бүү нийл. Түүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүүгийн хувьд сануул. Амар амгалангийн Эзэн Өөрөө та нарт бүхий л аргаар үргэлж амар амгаланг соёрхог. Эзэн та бүгдтэй хамт байг. Энэ мэндчилгээг Паул би мутарлав. Энэ нь захидал бүрд тэмдэг болдог. Би ийнхүү бичдэг. Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай.

2 ТЕСАЛОНИК 3:1-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эцэст нь ах дүү нар аа, Эзэний үг та нарын хувьд ямар байсан шиг, тийнхүү түргэн тарж, алдаршуулагдах болтугай гэж бидний төлөө залбир. Тэрчлэн гажууд болон хорон муу хүмүүсээс биднийг гэтэлгэхийн төлөө залбир. Учир нь бүх хүн итгэлтэй биш аж. Эзэн бол итгэмжит. Тэр та нарыг муу нэгнээс хамгаалан хүчтэй болгоно. Бид та нарт юу тушаана, түүнийг та нар хийж байгаа болон хийх ч болно хэмээн та нарын талаар Эзэн дотор итгэх итгэл бидэнд бий. Эзэн та нарын зүрхийг Бурханы хайранд ба Христийн тэвчээрт хандуулах болтугай. Ах дүү нар аа, та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу биш, эмх журамгүй амьдралаар амьдрагч ах дүү бүрээс хол байхыг [бидний] Эзэн Есүс Христийн нэрээр бид та нарт тушааж байна. Учир нь бидний үлгэр дуурайллыг яаж дагах ёстойгоо та нар өөрсдөө мэддэг. Яагаад гэвэл бид та нарын дунд ёс журамгүй байгаагүй, мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хэнд нь ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, эцэж туйлдталаа ажиллаж байлаа. Бидэнд эрх байхгүйдээ ингэсэн юм биш, харин та нарыг бидний жишээг дагаасай гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайл болгохын тулд ингэсэн юм. Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэрэв хэн нэг нь ажил хийхгүй бол бүү идэг” гэж захидаг байсан. Учир нь та нарын дундаас зарим нэг чинь эмх журамгүй амьдралаар амьдран, ажил огт хийхгүй, харин бусдын хэрэгт оролцдог хүмүүс адил загнаж байна гэж бид сонслоо. Тийм хүмүүсийг анир чимээгүйгээр хөдөлмөрлөж, өөрсдийн талхаа идэхийг Эзэн Есүс Христ дотор тушаан уриалж байна. Харин ах дүү нар аа, та нар сайныг үйлдэхээс бүү зүрхшээ. Хэрэв хэн нэгэн чинь энэ захидлаар дамжуулсан бидний үгийг дагахгүй бол тэр хүнийг онцлон анхаар. Түүнийг ичээхийн тулд түүнтэй бүү нийл. Тэр хүнийг дайсан мэт бүү үз, харин ах дүү болохын хувьд түүнд сануул. Амар тайвны Эзэн Өөрөө та нарт ямар ч тохиолдолд амар тайвныг соёрхох болтугай. Эзэн та бүгдтэй хамт байх болтугай. Паул би энэхүү мэндчилгээг өөрийн гараар бичиж байна. Энэ бол захидал тус бүр дэх ялгарах тэмдэг юм. Би ийм маягаар бичдэг. Бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай.