2 ПЕТР 3:13-18

2 ПЕТР 3:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна. Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор болон толбогүй бөгөөд гэм зэмгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн. Бидний хайрт ах Паул өөрт нь өгөгдсөн мэргэн ухааны дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц. Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд харанхуй мунхаг, туйлбаргүй хүмүүс Судрын бусад зүйлсийг ч гуйвуулдаг шигээ тэдгээрийг мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг. Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүй хүмүүсийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий. Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөрт аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.

Хуваалцах
2 ПЕТР 3 унших

2 ПЕТР 3:13-18 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна. Тиймээс хайртууд минь, та нар эдгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбогүй бөгөөд өө сэвгүйгээр Түүнд олдохыг хичээгтүн. Хайрт ах Паул маань өгөгдсөн мэргэн ухааныхаа дагуу та нарт бичсэнчлэн бидний Эзэний тэвчээрийг аврал хэмээн тооц. Тэрчлэн түүний бүх захидалд эдгээрийн талаар бичсэн юм. Захидлуудад нь ойлгоход хэцүү зарим зүйл байдаг бөгөөд юу ч мэдэхгүй, туйлбаргүйчүүд Бичвэрийн бусад зүйлсийг гуйвуулдаг шигээ тэдгээрийг ч мушгин гуйвуулж өөрсдийгөө сүйрүүлдэг. Тиймээс хайртууд минь, та нар үүнийг урьдаас мэдэж, өөрсдийгөө сэргийл. Эс тэгвэл та нар ёс зарчимгүйчүүдийн төөрөгдөлд автаж, тогтвортой байдлаа алдчих вий. Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.

Хуваалцах
2 ПЕТР 3 унших