ХААДЫН ДЭД 4:1-7

ХААДЫН ДЭД 4:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Елиша уруу хашхиран, —Таны зарц болох миний нөхөр нас барсан бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний хоёр хүүхдийг өөрийн боолоо болгон авахаар ирсэн юм гэжээ. Елиша түүнд —Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй —Таны шивэгчинд нэг ваар тосноос өөр юу ч байхгүй хэмээв. Тэгэхэд нь Елиша —Явж, бүх хөршүүдээсээ олон сав суулгыг буюу хоосон сав суулгыг зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай. Чи дотогш орж, өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хааж, эдгээр бүх савнууддаа цутган хийж, дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв. Ингээд тэр эмэгтэй Елишаг орхин явж, өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч, тэрээр цутган хийж байлаа. Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ хандан —Надад өөр сав авчирч өгөөч гэсэнд хүү нь түүнд —Өөр сав алга гэв. Тос ч гарахаа болилоо. Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд хэлсэн юм. Тэрээр —Явж, тосоо зараад, өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амьдарч болно гэв.

ХААДЫН ДЭД 4:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)

Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Елиша уруу хашхиран —Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл хоёр хүүхдийг минь боол болгон өөртөө авахаар зээлдүүлэгч ирлээ гэжээ. Елиша түүнд —Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй —Шивэгчинд тань ганц ваар тосноос өөр юу ч алга гэв. Тэгэхэд нь Елиша —Явж, олон сав суулга буюу хоосон сав суулгыг бүх хөршөөсөө зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай. Чи дотогш орж, өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаагаад, эдгээр бүх савандаа юүлж, дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв. Ингээд тэр эмэгтэй Елишаг орхин явж, өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч, тэрээр юүлж байлаа. Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ —Надад өөр сав авчирч өгөөч гэсэнд хүү нь түүнд —Өөр сав алга гэв. Тос ч урсахаа болив. Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд үүнийг хэлжээ. Тэрээр эмэгтэйд —Явж, тосоо зараад өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амь зууж болно гэв.